Манай улс анх удаа PISA олон улсын үнэлгээний байгууллагаар 15 настай сурагчдын сурлагын амжилтыг үнэлүүлсэн байдаг. Тэгвэл үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Монгол Улсын PISA-гийн анхны үнэлгээ маргааш Улаанбаатарын цагаар 17:00 цагт дэлхийн даяар зарлагдана. Олимп, дэлхийн аваргаас медаль горьдож, нүдээ хөхөртөл ширтдэг ард түмэнд 15 настай Монгол хүүхдүүдийн дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ чадвараа хэмжүүлсэн анхны дүн чухлаас чухал шүү" хэмээн байр сууриа илэрхийлжээ.