БНХАУ-д амьсгалын замын өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан ДЭМБ-ууд анхаарлаа хандуулаад байна. Тодруулбал амьсгалын замын халдварын сүүлийн үеийн кластерууд нь томуугын вирус, риновирус, амьсгалын замын синцитиал вирус, RSV, аденовирус, түүнчлэн амьсгалын замын халдварын нийтлэг вирусүүдийн давхцалаас үүдэлтэй гэж үзэж байгаа юм. Амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь шинэ вирус биш харин томуу болон томуу төст бусад эмгэг төрүүлэгчдээс үүдэлтэй гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна