Хотын дарга Х.Нямбаатар хот тохижилт үйлчилгээний ажилчдын талбай цэвэрлэх үнэлэмжийг өсгөх саналтай байна . Тэрбээр "Тохижилт үйлчилгээний ажилчид нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байна. Харин 1м квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байгаа юм. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Тэднийг шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэлээ.