"ӨНӨӨ ШӨНӨ ХӨВСГӨЛ, БУЛГАН, ДАРХАН, ЭРДЭНЭТ ХОТ ОРЧИМ, ТӨВ, ХЭНТИЙ, СҮХБААТАРЫН ХОЙД СУМДААР ЦАС ОРЖ, ШУУРНА"

Д.УЛСБАЯР
2023/11/24

Амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхаарууллаа.

Энэ талаар ЦУОШГ-аас "Өнөө шөнө/2023.11.24/ Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хот орчим, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд сумдаар цас орж, шуурна.

Маргааш/2023.11.25/ Халх голын сав газар болон баруун аймгуудын зарим газраар цас орно.

Арваннэгдүгээр сарын 26-нд баруун аймгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж шуурна. Энэ үеэр салхины хурд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14метрт хүрч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Агаарын температурын хувьд арваннэгдүгээр сарын 25, 26-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах боловч арваннэгдүгээр сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

27-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29-34, өдөртөө -18-23 градус хүйтэн байна.

Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн, харьцангуй дулаан байдаг говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16 -21, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24, өдөртөө -9-14 градус хүйтэн байх төлөв гарлаа" хэмээн мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 21 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05