Өнөөдөр 137 тэрбум төгрөгөөр Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материалыг задалсан. Тодруулбал БНХАУ-ын нэр бүхий “Mines Up”, “Xiamen King Long United Automotive Industry”, “Yutong Bus”, “Xiamen Golden Dragon Bus”, “China North Vehicle Corporation”, Монгол улсаас “Моннис” зэрэг компаниуд тус тус материалаа өгсөн байна