Х.НЯМБААТАР: ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН АЛДААГ ДАВТАЖ БОЛОХГҮЙ

Д.УЛСБАЯР
2023/11/24

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Дарь-Эх орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг түшиглэн иргэд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх ногоон байгууламж бүхий газартай болохыг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Элчин сайд нартай уулзаж, үндэсний хэв шинжээ агуулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн” гэв.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 80-90 хувийг ногоон байгууламж эзлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Тус дүүргийн 23, 28 дугаар хороонд 300 га газрыг хамарсан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Дээрх газар нь ундны усны эх үүсвэр бөгөөд өмнө нь иргэдэд газар олгочихсон байсныг дүүргийн удирдлагууд цуцалж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, нийслэлийн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 300 га газрыг хашаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьсан байна. Мөн явган хүний болон гүйлтийн, дугуйн зам, автомашины зогсоол зэргийг шийдэж, авто замыг ч төвлөрлийг задлах байдлаар төлөвлөжээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Цэцэрлэгт хүрээлэн барилга байгууламжгүй, төмөр, бетонон барималгүй, болж өгвөл мод, сөөг, ургамал зэрэг байгалийн унаган төрхөө хадгалж байх хэрэгтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алдааг давтаж болохгүй. Төрийн байгууллагуудыг тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарих нөхцөлийг бүрдүүлэх боломжтой” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дээрх цэцэрлэгт хүрээлэнг байгуулах санаачилгыг эхлүүлжээ. Тэрбээр мөн энэ ажлыг дүүрэг дангаараа хариуцах хүндрэлтэй байгааг хэлж, нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, уялдаатай ажиллахыг хүссэн юм. Тодруулбал, тус цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд шилжүүлбэл ажил хурдтай үргэлжилнэ гэдгийг онцолж байлаа.

Хотын дарга холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, цаашид тус цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцан, Элчид сайд, олон улсын байгууллагуудын төлөөлөлд цэцэрлэгт хүрээлэнг танилцуулахаар болов.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 20 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05