ХҮН намын нийслэлийн намын хорооны даргын сунгаа өнөөдөр боллоо. Сунгаанд Хотын хөгжлийн эксперт Э.Золзаяа, барилга, хот байгуулалтын чиглэлээр бизнес эрхлэгч Л.Одсүрэн, хотын эдийн засгийн чиглэлээр байр сууриа идэвхитэй илэрхийлдэг эдийн засагч, жиргээч Ц.Лут-Очир нар оролцож өөр өөрсдийн хотыг хөгжүүлэх концепци, төлөвлөгөөг танилцуулсан байна. Нэр дэвшигчдийн мэргэжлийн байр суурь, харилцан хүндэтгэлтэй эрүүл мэтгэлцээний үр дүнд Э.Золзаяа олонхийн санал авч, ХҮН намын Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдлоо.