УИХ, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Жендэрийн өөрийн үнэлгээний салбар хэлэлцүүлэг боллоо.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа"Хүйс харгалзахгүй харилцан ойлголцож, нийгмийн харилцаанд оролцох хэрэгцээ шаардлага байна. Бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх, сонгогчдын олонх нь болох залуучуудад ойлголт, мэдээлэл өгөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлснээр нөлөөлөх, улстөрч эмэгтэйчүүд хуйвалдаанд оролцдоггүй зэрэг судалгааны дүнг танилцуулах, эмэгтэйчүүд улс төрд оролцоход санхүүгийн хувьд ижил гараанаас оролцох, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаараа өрсөлдөх, үнэлэх үнэлэмжийг бий болгох шаардлагатай" гэсэн байр суурийг илэрхийллээ.