Д.САРАНГЭРЭЛ: ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧДИЙГ ИЛҮҮ ГООЧИЛДОГ

Д.УЛСБАЯР
2023/11/23

УИХ,  Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Жендэрийн өөрийн үнэлгээний салбар хэлэлцүүлэгт “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл товч танилцуулга хийлээ. 

Тэрбээр, "Монгол Улс Азийн бүсэд эмэгтэйчүүддээ улс төрийн эрх олгосон анхны орон гэдгийг тэмдэглэсэн.  Монгол Улсын парламент 1992 онд анх удаа 4 эмэгтэй гишүүнтэй болсон түүхтэйг дурсаад, хэдийгээр УИХ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн эмэгтэйчүүдийн квотын 30 хувийг цуцалсан ч 2028 онд 40 хувь болгох шийдвэрийг гаргуулж чадсан нь том амжилт" хэмээлээ. 

Улсын Бага хуралд 50 гишүүн сонгогдсоноос 2 нь эмэгтэй байсан. 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуульд 577 эмэгтэй нэр дэвшснээс 65 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон тоо бий. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Нийт хүн амын олонхыг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд нийт сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг, улс төрийн өндөр идэвхтэй. Бүх салбар тэнцвэртэй, тогтвортой хөгжихөд саад болж буй зүйл нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо юм. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зүйл, заалтыг авч хэлэлцэхгүй байна. 1992 оноос хойш УИХ-ын даргаар 12 хүн ажилласнаас УИХ-ын даргаар нэг ч эмэгтэй сонгогдоогүй. Харин дэд даргаар 2 эмэгтэй ажилласан. Манай парламентын 30 гаруй жилийн түүхэнд анх удаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан гэж эмэгтэй томилогдон амжилттай ажилласан. Тэр хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр саяхан томилогдсон. Цаашид ч Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүнийг томилох асуудалд анхаарал хандуулна. Нийт залуучуудын хүн амд эзлэх хувь өндөр хэдий ч жендэрийн мэдлэг, ойлголт муу. Эрэгтэй улс төрчдийн жендэрт хандах хандлага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хандлага ч тийм.  Ялангуяа эмэгтэй улстөрчдийг илүү гоочилдог. Жишээлбэл, өөртөө тохиолдсон кэйсийг дурдаж болох юм. Энэ асуудалд Жендэрийн үндэсний хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан зөвлөл зэрэг байгууллагын оролцоо тааруу байгаа. Учир нь томилгоогоор барьцаалагдсан учраас хөдөлж чаддаггүй" хэмээн шүүмжлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05