Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Тус хуралдааны үеэр хотын дараг Х.Нямбаатар “Тавантолгой түлш“ ХХК-тай холбоотой асуултад хариулт өгсөн. Тэрээр хэлэхдээ “Тавантолгой түлш“ ХХК-ийг нийслэлийн өмчит компаниар авах саналыг удаа дараа тавьсан. "Дараах Гурван шаардлагыг биелүүлсэн тохиолдолд "Тавантолгой түлш" ХХК-ийг нийслэлийн өмчит компаниар авахад бэлэн.
Нэгдүгээрт:Хуримтлагдсан бүх өрөө дарсан байх,
Хоёрдугаарт: Бүтцийн өөрчлөлт хийгээд, одоо байгаа 3000 хүнийг 300 хүний бүрэлдэхүүнтэй болгох төлөвлөгөөг бид бэлдэж байна.
Гуравдугаарт: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй баруун хоёр үйлдвэрийг хаана. Зөвхөн Налайх дахь зүүн бүсийн үйлдвэрт горимын болон бүтцийн өөрчлөлт хийнэ" гэсэн юм.