Хөгжмийн зохиолч МУУГЗ С.Баатарсүх харвалт өгч, хэлж ярих чадамжаа алдсан. Улмаар хүүхдүүд нь хаяж, асрамжийн газар өгсөн ч төрсөн дүү нь авч харж хандаж байгаа талаар мэдээлэл гараад байгаа юм.
Тэгвэл энэ талаар МУУГЗ С.Баатарсүхийн нагац дүү neguun.mn сайтад өгсөн ярилцлагадаа "С.Баатарсүх гуай гэр бүлээ маш их хүчирхийлдэг байсан учраас хүмүүс зугтсан. Ээж минь хаягаа нуугаад байхад хүртэл олоод ирдэг. Ирээд л агсам тавьдаг. Сүүлд ээжийнд минь ирээд цагаар сараар тавагтай идээг нь хүртэл нураагаад шидээд явж байсан. Миний эгч бүр энэ хүнд "Ээжийг минь зовоохоо боль. Амийг амиар шүү" гэдэг зүйлийг хүртэл ярьж байсан. Миний ээжийг энэ хүн маш их зовоосон ч ээж минь маш удаан хаялгүй явж ирсэн. Төрсөн ахыгаа хэвтэрт ортол нь зодож байсан.
Би одоо хүртэл энэ хүний хүүхдүүдтэй холбоотой байдаг. Миний ээж одоо ч энэ хүний ач, зээг хараад л явж байна" гэв.