FNI Ирландын кино нийгэмлэгээс 2023,10-22-ны өдрүүдэд зохион байгуулсан "FNI FAST FEST" 72 цагийн кино наадамд Ирландад ажиллах амьдарч буй залуус Монгол улсаа төлөөлөн оролцож "The Minding Creative Minds' шагналыг "The Angel' бүтээлээрээ хүртлээ.
Энэхүү уран бүтээлдээ залуус Монгол улсад болж буй нийгмийн асуудлыг хөндсөн бөгөөд саяхан Дорноговь аймагт амиа алдсан 12 настай бяцхан охины дурсгалд зориулж "The Angel" гэж нэрлэжээ.
“The Angel” кинонд найруулагчаар Б.Балжинням, туслах найруулагч, жүжигчин Б.Чойжамц, продакшн менежер З.Өлзийдарь, зураглаач Ж.Төгөлдөр, зураач Д.Энхжаргал, дууны найруулагч, эвлүүлэгч Б.Бат-Очир, жүжигчин Г.Содбаяр, О.Ундармаа, Д.Сайханжаргал нарын залуус оролцсон байна.
Мөн “FNI FAST FEST” 72 цагийн кино наадамд багийн төрөлд монгол залуус “Nadur” бүтээлээрээ дэд байрын шагнал хүртжээ.