ЦАГДААГИЙН МӨРДӨГЧ "Т" МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДООС САР БҮР АВИЛГАЛ АВДАГ БАЙСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2023/11/15

 ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулдаг этгээдүүдийг шалгадаг хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч "Т" нь бусдаас их хэмжээний авлигал авчээ. Ингэхдээ тэрээр цахимаар хууль бусаар мөрийтэй тоглуулдаг бүлэг этгээдүүдээс сар бүрийн тодорхой өдөр тогтмол авилгал авдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Энэ хэрэг нь одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Шалгалтаар кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч "Т" нь цахимаар покер тоглуулдаг хэд хэдэн хүмүүсээс сар бүр тогтмол их хэмжээний мөнгө бэлнээр авдаг байсан нь тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэг нь ЦЕГ-ын дотоод хэргийн газарт шалгагдаж дуусаад авилгалтай тэмцэх газар шилжүүлнэ гэж мэдээллэв. Цагдаагийн ахлах дэслэгч "Т" бусдаас удаа дараагийн үйлдлээр байнгын онц их хэмжээний авилгал авсан, мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авилгал авахыг шаардсан, авлигал өгөгч этгээдийг дарамталсан гэх мэт хэргүүдэд холбогдсон.

Мөн мөрдөгч "Т" өөр бусдаас авилгал авдаг гэсэн мэдээллийн дагуу бусад үйлдлүүдийг нь тогтоохоор гэрч болон цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг этгээдүүдээс мэдүүлэг авч байгаа юм байна. Уг нь ЦЕГ аас ажлын хэсэг гарч цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүдийг илрүүлэн шалгах, тэдгээрийг таслан зогсоох зорилготой арга хэмжээ явагдаж байгаа.


14
angry
0
care
1
haha
2
liked
0
love
5
sad
2
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05