БНСУ-ын Дээд шүүхийн Шийтгэх хороо өнөөдөр Нууцаар мөшгих гэмт хэрэгт ял оногдуулах удирдамжийг хэлэлцлээ.
Цаашид "Нууцаар мөшгих" гэмт хэрэг нь ноцтой бол гэмт хэргийн төрлөөс хамаарч 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог жишиг тогтсон.
Хөнгөн нууцаар мөшгих гэмт хэрэгт 1-8 сар хорих ял, 1 сая воноос 10 сая воны торгууль ногдуулах санал тавьсан бол, Зэвсэг болон утас хэрэглэн мөшгих, мөрдөх хэргүүдэд 6 сараас 1 жил хорих, эсвэл 5-20 сая воны торгууль, хүндрүүлсэн хэрэгт 10 сараас 2 жил 6 сарын хорих ял оноохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: MBN NEWS
Орчуулагч: Э.Тунгалаг