Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 10.9, өмнөх сарынхаас 0.8 хувиар нэмэгджээ.
Шинэ орон сууцны үнэ нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.26 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.89 сая төгрөг байна.