ТЭТГЭВРИЙГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 100 МЯНГАН ТӨГРӨГРӨӨР НЭМНЭ

Э.ТУНГАЛАГ
2023/11/13

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах товтой. Гэвч хуралдаан хийгээгүй, харин 2024 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн яам, УИХ дахь Төсвийн байнгын хорооноос мэдээлэл өгөхөөр болжээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Төсвийн орлогыг нийт 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ орлогоор төсвийн тэнцлийг сайжруулсан. Мөн төсвийн зарлагыг 300 орчим тэрбум төгрөгөөр буурууллаа. Өөр нэг онцлох зүйл нь хөрөнгө оруулалтын хэмжээг бага зэрэг нэмсэн.

Нийгмийн хамгааллын чиглэлд тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэсэн. Тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувь нэмэгдүүлнэ гэж тооцсон. Бага тэтгэвэр авч байгаа хүмүүс инфляцад хамгийн их өртөж байгаа. Тиймээс тэтгэврийг жигд буюу тоогоор, 100 мянган төгрөгөөр нэмэх нь зөв гэж үзэж, үүнд шаардлагатай 140 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн" гэв.

Монгол улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар энэ сарын 10-ны өдөр эцэслэн баталсан. Ирэх оны төсвийн хууль батлагдсанаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25 их наяд төгрөг, зарлагын хэмжээ 27 их наяд төгрөг болж байна. Ирэх онд Монгол Улсын эдийн засаг 7 хувь өсч, нүүрсний экспорт 60 сая тоннд хүрч, инфляци 8.5 хувиар буурч,  ДНБ 74 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05