СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭР ЗЭХЭЖ БУЙ МИАТ -ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.МӨНХТАМИР АЖЛАА ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2023/11/10

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр яригдаж байгаа тул шинэ он гарахаас өмнө ажлаа өгөхөөр төлөвлөжээ. 

Харин ирэх 2024 оны УИХ-ын сонгууль Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу холимог системээр явагдаж, үр дүнд нь парламентын 126 гишүүнтэй болно. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор улс төрийн намууд залуу, боловсролтой боловсон хүчний эрэлд гарсан гэх мэдээлэл бий.

Тухайлбал,МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэрбээр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас “МИАТ” ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдож байсан нэгэн. Товчхондоо тэрбээр МАН-ын угшилтай боловсон хүчин. Энэ утгаараа ирэх оны  УИХ-ын сонгуульд тус намаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа аж. Харин түүний жагсаалтад оруулах уу, тойрогт дэвшүүлэх үү гэдгийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шийднэ. 

Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж заасан.

Тодруулбал,УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4-д Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэж заажээ. Тиймээс МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нь хуулийн дагуу шинэ оноос өмнө ажлаа өгөх төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05