МУ-ЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭМД-ЫН САНГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ДӨРӨВ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Э.ТУНГАЛАГ
2023/11/10

  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их хурлын тогтоолын төслүүдийг эцсийн  хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Төсвийн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хийлээ.


  Нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 1 зарчмын зөрүүтэй санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 1 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан  асуулт асуух гишүүн байсангүй. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны  төсвийн тухай хуулиудыг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр, Төсвийн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын дагуу холбогдох өөрчлөлтийг төсвийн төсөлд болон холбогдох хавсралтуудад тусгаж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ. Байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгасан болно. Үүнд: 1.Улсын төсвийн төслийн орлогыг 565.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцлоо.

2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцын Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 140.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

3.Төрийн хэмнэлтийн тухай хууль болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зарим шаардлагагүй төсөл хөтөлбөр, урсгал зардлыг хэмнэж, төсвийн зардлыг 320.4 тэрбум төгрөгөөр бууруулсан эх үүсвэрээр зохицуулалт хийлээ.

4.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим хөрөнгө оруулалтыг нэмж тусгах, мөн 2024 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгагдсан хөрөнгө оруулалтыг гүйцээн ашиглалтад оруулах шаардлагыг үндэслэн зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэмэгдүүлэх зохицуулалтын хүрээнд 2024 онд хөрөнгө оруулалтын нийт зардлын санхүүжих дүнг 118.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

5.Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр “Орлого нэмэгдүүлэх, урсгал зардал болон хөрөнгийн зардалд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардалд болон орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутагт улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг саналын томьёололтой уялдуулан тооцоолол хийж, хуулийн дагуу холбогдох өөрчлөлтийг хийх” гэж өгсөн чиглэлийн дагуу холбогдох тооцооллын өөрчлөлтийг тусгасан болно. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлээгүй, харин төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулсан болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай,  Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан төслийн хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслүүдийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ Өчигдөр
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05