Энэ сарын 8-ны өдөр нийслэлчүүд зам дээр ТЭГ зогсолт хийсэн. Хичээл, сургууль амарсан, ямар нэг баяр ёслол болоогүй байх үед ТЭГ зогсолт хийж байгаа нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд буй.
Тэгвэл энэ үеэр цахим орчинд 5 шарын галт тэрэг зорчих ёстой гармыг автомашинууд даван зогссон үед галт тэрэг ирж буй аюултай нөхцөл байдал бүхий бичлэг цацагдсан. Тухайн бичлэг дээр гарсан вагон нь дан галт тэрэг байсан учраас яаралтай зогсож чадсан. Хэрэв олон чиргүүл бүхий галт тэрэг байсан бол гармыг давж зогссон иргэд эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирох асуудал гарах байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллэж байна.
Замын хөдөлгөөний хуульд зааснаар уулзварын цааш нэвтрэх боломжгүй тохиолдолд түгшүүрлэсэн гэрэл дохиог нэг удаа алгасаад дараагийн боломжтой орон зай гарсны дараа нэвтэрнэ гэх заалт бий. Жолооч нар үүнийг зөрчөөд тайлбарлахдаа түгжрэл үүссэн учраас гэж тайлбарладаг. Гэвч дээрх хуульд зааснаар түгжрэл саатал гарсан үед гарам руу орох хориотой гэж бий. Бүр яаж зогсох ёстой вэ гэдэг нь хүртэл бий. Тэмдгээс 5 метрийн зайтай зогсох ёстой. Хаах тэмдгээс бүр 10 метрийн зайд зогсох ёстой гэж заасан байдаг. Жолооч нар бүр гарамтай тулж зогсдог. Гарам дээр байтугай гармаас 10 метрийн зайд зогсох ёстой шүү дээ. Энэ дүрмийг зөрчсөнөөрөө иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, асуудал тулгардаг.
Түгжрэл саатал байлаа гээд хөдөлгөөний аюулгүй хангах нь жолооч нарын үүрэг. Ялангуяа уулзвар дээр ордог шигээ төмөр замын гарам дээр орох нь маш эрсдэлтэй аюултай зүйл. 5 шарын гарам дээр хяналт тавих боломж байдаггүй. Учир нь тус гарам дээр хяналтын камер байхгүй. Хэрэв бусад гарам шиг камертай байсан бол хяналт тавьж, галт тэрэг ирж байгааг анхааруулж зохицуулалт хийх байсан.
Тиймээс жолооч нар аюулгүй байдлын дүрэм журмаа уншиж танилцаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна