АНУ-ЫЭН ЭМЧ НАР ДЭЛХИЙД АНХ УДАА ХҮНИЙ НҮДИЙГ БҮХЛЭЭР НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2023/11/10

АНУ-ын Нью-Йорк хотын хэсэг эмч нар дэлхийд анх удаагаа хүний нүдийг бүхлээр нь шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай гүйцэтгэжээ.

Тэд донорын зүүн нүдийг нүүрний арьсны зарим хэсгийн хамт 2021 оны зургаадугаар сард Арканзас мужид 7,200 вольтын хүчдэлд цохиулсан шугам засварын ажилчинд шилжүүлсэн суулгасан байна.

46 настай Аарон Жэймс тухайн үед зүүн нүдээ алдаад зогсохгүй тохойгоос дээш зүүн гар, хамар, уруул, үүдэн шүд, зүүн хацар, эрүүндээ хүнд гэмтэл авч байжээ.

Эрдэмтэд өмнө нь амьтны нүдийг бүхлээр шилжүүлэн суулгасны үр дүнд харааг нь хагас сэргээж байсан бол амьд хүн дээр ийм мэс засал огт гүйцэтгэж байгаагүй юм байна.

“Энэ бол хөндөгдөөгүй шинэ талбар. Гэхдээ бидэнд цаашид улам ихийг судлах хүсэл эрмэлзэл дүүрэн байна” гэж мэс заслыг удирдсан эмч Эдуардо Родригез ярьжээ.

Энэ удаагийн ажил нь Родригез эмчийн хувьд нүүрний арьс шилжүүлэн суулгасан тав дахь хагалгаа нь юм байна.

Ийм төрлийн хагалгаа одоо туршилтын байхаа нэгэнт больсон тул зарим онц хүнд гэмтэлтэй өвчтөнд стандарт мэс засал болсныг тэр хэлжээ.

“2012 онд бид анхны мэс засалдаа 36 цаг зарцуулж байсан бол одоо 21 цаг болгож богиносгож чадсан” гэж Родригез ярьж байна.

Шилжүүлэн суулгасан нүдний хувьд цусан хангамж, даралт нь тогтворжиж, тархинд мэдрэлийн дохио өгч эхэлсэн гэнэ. Гэхдээ өвчтөн юм харахгүй хэвээр байгаа юм байна.

“Гэхдээ бид найдвараа алдаагүй байна” гэж нүдний торлог бүрхэвчийн эмч Вайдехи Деданиа хэлжээ.

“Би үнэрлэж, идэж, амт мэдэрч эхэлсэн. Сүүлийн жил хагасын хугацаанд би анх удаа эхнэрээ үнслээ. Одоо би нүүрэндээ баг зүүлгүйгээр гадуур явахыг хүсэж байна. Нүд маань ажиллахгүй байлаа ч энэ бол чухал эхлэл юм. Родригез эмч дараагийн удаад амжилттай болох зүйлийг эндээс суралцсан байх гэж би бодож байна” гэж өвчтөн Жэймс ярьсан байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ Өчигдөр
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05