Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.10.30-наас 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд/ 32.852 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 342 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 147, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 152, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, бусад 4 хэрэг байна.
Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:
Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 17, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 57, сураггүй алга болсон хүн 62, галт зэвсэг, сум хэрэгсэл 1, шүүхээс даалгасан хүн 99, зөрчил үйлдсэн 19 хүнийг олж тогтоосон байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 17.600.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 189 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:
Экологийн цагдаагийн албанаас Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 4 тонн бодис ашиглан 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг,