УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Энэ үеэр яллагдагчаар татагдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүхэд хандан хүсэлт гаргалаа.
Тэрбээр "Есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Хамаг биеэр юм туурсан. Хуучин идээ гараад байсан. Гэтэл одоо идээ гарахаа больсон, хоёр хөл явахад хэцүү болоод байна.
Миний тууралт ясандаа хүрэх гэж байна гээд 461 дүгээр хорих ангийнханд хүсэлт тавьсан. Миний уруул, буйл, гар үзүүрээсээ хөхрөөд эхэлж байгаа. Ямар нэгэн хордлоготой холбоотой зүйл байж магадгүй. Цусны шинжилгээ авсан боловч надад хариуг нь өгөөгүй, хэвийн гарсан гэдэг зүйл л хэлсэн.
Зугтана гэсэн ойлголт над шиг хүнээс хэзээ ч гарахгүй. Би зөвхөн Монголдоо л байдаг хүн" гэв.