Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Яг одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
СӨХ-өө төлдөггүй айлуудын асуудал хүртэл энэ хуулинд орж байна. Хэргийг дунджаар 109 хоног шийдвэрлэсэн байна. Ачаалал багатай газруудад арай цөөн хоног байна. Хууль гарвал ачаалал буурах уу. Бага үнийн дүнтэй иргэний хэрэг, их үнийн дүнтэй эрүүгийн хэрэг зэргийг яаж шуурхайвчлах вэ зэрэг дээр хэр анхаарч байгаа вэ. Зардал, хугацаа хэрхэн тусгагдаж байна. Ажилгүй байгаа нөхөн олговроо авч чадахгүй олон сар жил болж байгаа хүн энэ хуулийг хараад сууж байгаа байх. Хуулиар асуудлыг шуурхай шийддэг л болох учиртай.