Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Яг одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:
Гэр бүлийн маргаан гараад шүүхээр тэтгэмж тогтоолгодог. Энэ хуулинд энэ асуудал хамаарах уу.
Тэтгэмж бага үнийн дүнтэй ордог. Энэ утгаараа энийг тоож хариуцдаг хүн байдаггүй. Дөрвөн жилийн өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр тэтгэмж 30 хувь төлөгддөг гэдэг дүн мэдээлэл байсан. Одоо бага зэрэг нэмэгдэж байгаа юм билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:
Хүүхдийн тэтгэмж төлөх харилцаатай холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хуулинд тусгаж оруулж ирж байгаа. Ирэх долоо хоногт Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн дагнасан шүүхийн асуудлыг хэлэлцэнэ. Хамгийн сүүлийн тоон мэдээллээр хүүхдийн тэтгэмжийн төлөлт 60 хувьтай байгаа. Ингэж өссөн нь гадаадад зорчих эрхийг хязгаарлаж байгаатай холбоотой гэж надад мэдээлсэн.