ЯПОН УЛСАД ОРШИН СУУЖ БАЙГАА БОЛОН ТҮР ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Н.ЦАЦРАЛ
2023/10/27

"Halloween" буюу "Сүнсний баяр" баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Уг баярын үеэр жил бүр хүүхэд залуус, гадаадын иргэд Шибүяа галт тэрэгний буудал орчим болон төв гудамжинд нь цугларч, гудамж зам дээр архидах, олны амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаях зэрэг асуудал гардаг төдийгүй үймээн дэгдэж, хүний амь нас эрсэдсэн явдал ч гарч байсан билээ. Энэ жилийн хувьд коронавирусийн халдварын эсрэг хязгаарлалт байхгүй болсноос хойш анх удаа энэхүү баяр тохиож байгаа тул урд жилүүдээс өргөн дэлгэр болж, илүү олон хүн цугларч, замбараагүй байдал үүсэх магадлалтай байна.

Иймд Шибүяа дүүргээс энэхүү асуудалд онцгой анхаарч, сонор сэрэмжээ нэмэгдүүлж байна. Дүүргийн засаг дарга Хасэбэ Кэн “Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын Сөүл хотод олон нийтийн замбараагүй байдлын улмаас олон хүний амь нас эрсэдсэн осол гарах вий" хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлж, "Halloween" баярын үеэр Шибүяад ирэхгүй байхыг уриалсан.

Шибүяа дүүргийн зүгээс уг баярын үеэр дэг журмыг чангатгах журам гаргасан бөгөөд аравдугаар сарын дунд үеэс галт тэрэгний буудлын эргэн тойронд "Шибүяагийн гудамжууд “Halloween” арга хэмжээний газар биш” гэсэн бичигтэй, япон, англи хэл дээр бичсэн зар тавиад байгаа бөгөөд аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн оройг дуустал гудамжинд архи уухыг хориглосон журам тогтоохоор төлөвлөж байна.

Уг журмын дагуу аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Шибүяа дүүргийн гудамж, цэцэрлэгт хүрээлэнд ойр дэлгүүр, олон нийтийн газруудад согтууруулах ундаа уухыг болон зарахыг хориглож, Шибүяа галт тэрэгний буудлын орчин тойронд олон зуун цагдаа гаргаж, үзлэг хийн, хөдөлгөөний зохицуулалт хийхээр болоод байна.

Иймд Япон Улсад оршин сууж байгаа болон түр зорчиж байгаа монгол иргэд суугаа орныхоо дүрэм журмыг сахиж, сонор сэрэмж, дэг журамтай байж, өөрсдийн аюулгүй байдлаа хангахыг Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөлөө.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ Өчигдөр
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05