Г.ТЭМҮҮЛЭН: БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ МАЛЧДЫН АМЬЖИРГААНД НӨЛӨӨЛЖ БАЙНА

Д.УЛСБАЯР
2023/10/24

УИХ-ын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнгөрсөн 6 дугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан бөгөөд хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

 Өнөөдөр (2023.10.24) уг хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг болж, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг,  Г.Тэмүүлэн,  Ж.Батжаргал нар болон ажлын хэсгийн бусад гишүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

Манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг мал аж ахуйн үйлдвэрлэл, ашиг шим нь бэлчээрийн зохистой ашиглалт, төлөвлөлт, хамтын зохион байгуулалт бүхий нэгдсэн системтэй салшгүй холбоотой. Бэлчээрийн доройтлоос улбаатайгаар малын гаралтай бүтээгдэхүүний үр ашиг, экспортын боломж хязгаарлагдаж, малчдын амьжиргаанд нөлөөлж байгаагаас гадна нүүдлийн соёл иргэншил, уламжлалт аж ахуй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ үлдээх боломжийг улам бүр багасгаж байна.

ХУУЛЬЧ, ДОКТОР М.СУВД:

Нэгдсэн систем, тогтвортой менежмент бүхий ашиглалт, төлөвлөгөөг малчдын оролцоотой боловсруулах нь чухал.  Бэлчээрийн ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг өөрчлөн тохируулваас нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаараа сэргэх боломж байгаа. Мал сүргийн тоо толгойг даацанд тохируулах, зохицуулах шаардлагатай талаар ойлголт сайтай байдаг хэдий ч тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүрэг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05