Бусдыг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг Хэнтий аймагт гарчээ.
Тодруулбал, “З” гэгч нь Хэнтий аймгийн Биндэр суманд иргэн “С”-ийн амь насыг галт зэвсгээр хохироосон хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 08-ны өдөр гарсан байна. Тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж, улмаар өнгөрсөн долоо хоногт хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Мөн Орхон аймгийн цагдаагийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Баян-Өндөр суманд иргэн “Б”-ийн хоолойн тус газарт зүсэж, түүнийг алахаар завдсан яллагдагч “Э”-д холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.