М.ОЮУНЧИМЭГ: УЛААНБААТАР ХОТЫГ ДЭД БҮТЭЦЖҮҮЛЭХ АСУУДАЛ ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ХУВЬД ЗОГССОН

Н.ЦАЦРАЛ
2023/10/23

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.10.23/ хуралдаж, нийслэлийн түгжрэлийг буурууулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Ж.Батжаргал, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн  нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн төслийг танилцууллаа. Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл юм. Тиймээс хотын дарга ажлаа хүлээж аваад, долоо хоногийн хугацаанд судалсны үндсэн дээр хуулийн төсөл боловсруулан намын бүлэгт танилцуулж байна. Ингэхдээ хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хуультай байх нь зүйтэй гэж үзэж, анхдагч хуулийн төслийг боловсруулж оруулж ирсэн байна. Хуульд гурван гол агуулгыг чухалчилж үзсэн. 

Үүнд, нэгдүгээрт, хотын түгжрэлийн асуудлыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөсөн байна. Тухайлбал, төлбөртэй бүсүүд, автомашины зогсоолын талаар зохицуулалтыг тусгасан байна. 

Хоёрдугаарт, татвар, хураамжтай холбоотой асуудлыг хөнджээ. 

Гуравдугаарт, гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал байна гэж үзсэн байна. Эдгээр асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцууулсан. Бүлгийн гишүүд түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудлыг Засгийн газар олон талаас нь ярилцаж, тооцоо судалгааг сайтар хийх  ёстой гэж үзлээ.

Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нийслэл хотод нэгэнт агаар, орчны бохирдол, түгжрэлийг шийдэх олон асуудал байгаа учраас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын намын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг нийслэл Улаанбаатар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ Ковидоос хойш Улаанбаатар хотыг дэд бүтэцжүүлэх асуудал хөрөнгө мөнгөний хувьд зогссон байсан. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гэр хорооллыг дахин төлөвлөх, түгжрэлийг бууруулах хуулийн төслийг багцаар нь оруулж ирсэн. Ингэхдээ, татварын хөнгөлөлт үзүүлэх талаар хөндсөн байна. Тухайлбал,  Сэлбэ дэд төвийг түшиглээд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах боломжтой болсон талаар тусгажээ. Мөн гэр хороололд барилга барих ААН-үүдийг НӨАТ, гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх таатай нөхцлийг заасан хуулийн заалтыг оруулж ирсэн байна. Ингэснээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажил бодитоор хэрэгжиж эхлэх таатай боломж нээгдэж байна.

 Э.Бат-Үүл засаг даргын үед иргэдийн газрыг аваад түрээсийн орон сууцанд оруулчихсан. Тиймээс хугацаандаа барилгаа бариагүй ААН-үүдийн эрхийг цуцалсан байгаа юм билээ. Одоо дахин тендерээ зарлаад ААН-үүд орох гэж байгаа юм билээ. Мөн үнэлгээний асуудал дээр ААН, иргэн 2 маргалдаад байхгүй төр өөрөө оролцож, гурвалсан гэрээгээ хийхээр Х.Нямбаатар сайд цогц хууль эрхзүйн орчинтой нь оруулж ирсэн” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05