Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ:
Иргэд хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхэд харах нөхцөлд ажиллаж амьдарч байна. Үнэхээр сэтгэл гэгэлзүүлсэн хүнд асуудлууд гарч ирж байна. Хүүхдийн цахим хэрэглээ тал дээр онцгой анхаарч ажиллахгүй бол ерөөсөө болохгүй байгаа. Дэлгэцийн хамааралд хүүхдийг донтуулахгүй болох тал дээр нь яаж ажиллах юм.
Өнөөдөр Монголын шүүх ямар байгааг мэдэж байгаа хүн байна уу. Орж үзсэн хүн байгаа юу. Хууль зүйн байнгын хорооныхон "Монголын шүүх өрөөндөө багтахаа байчихсан. Багтахгүй байгаа учир ширээгээ жижигрүүлээд өөд өөдөөсөө хараад суучихсан байгаа" гэж хэлж байсан. Тийм нөхцөлд юун нөгөө хүүхдэд таатай орчинг бүрдүүлж, сэтгэхүйн онцлогт нь тохирсон орчинд хүүхэд хамгааллын асуудал ярих вэ.