Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:
Хүүхэд хамгааллын төсөл хүүхдийн амиар цочроо авч шуурхай байдлаар орж ирж байна. 2020 оноос хойш эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын төслийг оруулж ирэх гэж нэлээн хөөцөлдсөн. Өнөөдөр ийнхүү чуулганаар орж ирж байгаад баярлаж байна.
Хуульд яг ямар өөрчлөлт орж байгааг тодорхой яримаар байна. Энэ хуульд яг ямар өөрчлөлт орж байгаа талаар ерөнхий юм биш, тодорхой юм яримаар байна.
Мөн эцэг эхийн хариуцлагагүй байдал гэсэн шүүмжлэл маш их байна. Өдөржингөө ажил төрлөө хийж байгаа хүмүүс, өдөржингөө хүүхдийнхээ хөөнөөс хөөцөлдөж анхаарах төвөгтэй л дээ. Бусад орны жишгийг харахад аав, ээжүүдэд тусалдаг юм байна. Н.Учрал сайд харин хүүхдээ хаана явааг хянах цахим апп боловсруулснаа хэлж байна. Тухайлбал, хүүхдийн хүчирхийлэгчийн зургийг нь тавиад анхааруулна гэсэн. Энийг хэзээ, хэн, хаана, яаж хэрэгжүүлэх юм бэ. Түүнчлэн Ерөнхий сайд үндэсний хэмжээнд камержуулалт хийе гэж хэлсэн. Тэгэхээр үүнд анхаараасай гэж хүсч байна" гэлээ.