УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Сангийн яам тодорхой байж сурах хэрэгтэй. Б.Жавхлан сайд нуршиж байна" гэв.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж "Ойрын 3 жилийн хугацаанд Монгол Улс эдийн засгийн амаргүй сорилтуудыг авч байсан. Тэгсэн ч зээлжих зэрэглэлийг нэг түвшинд амжилттай хадгалаад явж байгаа. Цаашид зээлжил зэрэглэлийг нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар чармайн ажиллана" гэв.