БАЙР СУУРЬ: ОРХИМЖ, НӨМРӨГ АСААСАН Л БОЛ ЛАМ ГЭЖ ҮЗЭХ ҮҮ. ТЭДНИЙГ ЛАМ, САНВААРТАН ГЭДГИЙГ ХЭН БАТЛАХ ВЭ?

Н.ЦАЦРАЛ
2023/10/19

“Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо. Хуулиар, төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга тус тус эрхлэн гүйцэтгэхээр зохцуулсан боловч ХЗДХЯ-ны нэгж татан буугдаж, уг асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь тогтвортой ажиллахгүй байгааг эрдэм шинжилгээний бага хурлын оролцогчид ярьж байлаа.

ИНГЭЭД ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ АСУУДЛААРХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАЙР СУУРИЙГ ОНЦЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Б.ӨЛЗИЙСАЙХАН:

ХЗДХЯ-наас 2016 онд шалгалт явуулахад манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 848 шашны байгууллагын 41.5 хувь нь зөвшөөрөлгүй гэсэн дүн гарсан.  Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2018 онд тус хуулийн зохицуулалтыг ОХУ, БНХАУ, ХБНГУ-ын хуулиудтай харьцуулан судлаад шашны байгууллагын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт хийсэн. Хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс иргэдийг сүсэг бишрэлээр нь далимдуулан хохироох, насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хувийн хэвшлийн дунд сургууль дээр өдөр өнжүүлэх нэртэйгээр шашны үйл ажиллагаа явуулах зэрэг хууль зөрчсөн асуудал их байгаа. Их, дээд сургууль дээр ч ийм явдал гарч, оюутан залуусыг олноор нь шашны үйл ажиллагаанд татан оролцуулж байна.

МУИС-ИЙН ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ДОКТОР О.БУМДАРЬ:

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шашны байгууллагын талаар гаргасан шийдвэрүүдэд шинжилгээ хийсэн. Өнөөдөр шашны байгууллагын бүртгэлийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хийж байгаа бөгөөд холбогдох журмыг өөрсдөө батлан хэрэгжүүлж байгаа. Журмуудад, сүм хийд шинээр байгуулахад бүрдүүлэх бичиг баримт, зөвшөөрлийн хугацааг сунгах, цуцлах, хяналт тавих болон шашны байгууллагын үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлс зэрэг нийтлэг агуулгыг тусгадаг бөгөөд зөвшөөрлийн хугацааг зургаан сараас таван жил хүртэл харилцан адилгүйгээр олгож байна.

Шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг журамд тусгахдаа ажлын хэсэг, зөвлөл зэрэг бүтцээр хэрэгжүүлэхээр зааж, тэдгээрт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, татварын байгууллагуудын төлөөллийг оролцуулдаг ч мөн л харилцан адилгүй байна. Иймд аймгуудын журмыг нэгтгэж, төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг зохицуулсан нийтлэг нэг журмыг мөрдүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, шашны асуудлыг хариуцсан төрийн байгууллага байгуулж чиг үүргийг тодорхой болгож хуульчлах шаардлагатай.

МУИС-ИЙН ДОКТОРАНТ Т.АЛТАНГЭРЭЛ:

Шашны нийгэмд үзүүлэх эерэг үүрэг, оролцоог хүлээн зөвшөөрөх, мөн төр ба сүм хийдийн хамтын ажиллагааг хуульчлах шаардлагатай. Ингэхдээ шашин бүр нэгдсэн удирдлага, бүтэцтэй, өөрөө удирдах тогтолцоотой байх, үүн дотроо нийтийн эрх зүйн субьектын статус бүхий олон нийтийн шашны байгууллага болон сүм хийдийн ялгаа заагийг тодорхойлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт, татварын асуудлыг нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нийтийн эрх зүйн статустай шашны төв байгууллага нь нийт салбаруудаа нэгтгэдэг, өөрөө дотоод дүрэм, журмаа баталж, мөрдүүлдэг, шинээр байгуулагдах салбар, сүм хийдийг бүртгэж, баталгаажуулдаг, тэр бүү хэл лам, санваартнуудаа бүртгэх, эрх олгох, ёс зүйн кодыг мөрдүүлэх зэрэг нийтлэг үүрэгтэй байх ёстой. Орхимж, нөмрөг асаасан л бол лам гэж үзэх үү, үгүй юү, тэднийг лам, санваартан гэдгийг хэн, хэрхэн батлах вэ гэдэг асуудал тодорхойгүй байдгийг энэхүү тогтолцооны шинэчлэлээр шийдвэрлэх боломжтой.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Н.ЖАНЦАН

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд Бурхны шашин бол Монголын зонхилох шашин гэж заасныг тодотгон тайлбарлах ёстой байсан боловч үүнийг хийгээгүй нь ихээхэн асуудал үүсгэж байна. Шашнууд тус бүрдээ нэгдсэн удирдлагатай байх тухай докторант Т.Алтангэрэлийн саналыг дэмжиж байгаа. Бүртгэл зөвшөөрөлгүйгээр шашны үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд төр, түүний бодлого, хуулийн дээдлэхгүй байгаа тул цэгцэлж шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн, шашны байгууллагаар дамжуулан мөнгө угаах зэрэг гэмт үйлдэл хийх явдал дэлхий дахинд элбэг байдаг. Шашин бол философийн шинжлэх ухааны нэг бие даасан чиглэл тул шинжлэх ухаанчаар хөгжүүлэх шаардлагатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ Өчигдөр
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05