“Тэнүүн огоо” компанийн эзэмшилд байгаа бүх хөрөнгийг царцаажээ. Одоогоор тус компанид 11 тэрбум төгрөгийн барилт хийсэн аж. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өчигдөр "Тэнүүн огоо” компанитай байгуулсан байсан автобус худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалсан байна. Ингэснээр тус компаниас автобус худалдан авахгүй болж буй аж.
Түүнчлэн эл асуудалтай холбоотойгоор өнөөдөр /2023.10.18/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас автобус худалдан авах нээлттэй олон улсын тендер зарлажээ.