ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 0.04, 0.07 ГА ГАЗАР ОЛГОХЫГ ЗОГСООНО

Э.ТУНГАЛАГ
2023/10/18

Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Гэсэн ч нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар 0.07, 0.04 га газрыг амины болон зуслангийн зориулалтаар олгож байгааг энэ хууль болон дагалдах хуулиудад бүр мөсөн зогсоохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрх зүйн зохицуулалтыг хязгаарлаж байна. Захын гурван дүүргийн хувьд газар олгох процесс цаашид үргэлжилнэ. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга таван тохиолдолд л газар олгоно. Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд, хоёрдугаарт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үүднээс газар олгоно. Гуравдугаарт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар, дөрөвдүгээрт, дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олгох юм. Тавдугаарт, царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.

Худалдан авах ажиллагаанд гарсан нэг алдаа нь зөвхөн төрийн байгууллагуудын түвшинд хийгдэж байгаа нь юм. Иймээс нийслэл, дүүргийн Худалдан авах ажиллагааны газар, хэлтсийн зарим орон тоог цомхотгон, тендерийн жишиг бичиг баримт боловсруулах ажлыг шинэ хууль болон дагалдах хуулиудад мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Тендерийн жишиг баримтын дагуу үнэлгээний хороод сонгон шалгаруулж, харилцан хяналтыг бий болгох юм гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ Өчигдөр
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05