ЭХ СУРВАЛЖ: Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ 7 ХОНОГИЙН ӨМНӨӨС ГАЛУУН ЦУВААГААР ЯВУУЛЖ, ДЭГЛЭЖ ЭХЭЛСЭН

Н.ЦАЦРАЛ
2023/10/17

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ SWAT гэсэн бичиг бүхий хувцастай хүмүүст дэглүүлж эмнэлэгт хэвтсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Нөхцөл байдлыг эх сурвалжаас тодруулахад, “7 хоногийн өмнөөс галуун цуваагаар явуулж, олон цаг зогсоож, босгож, суулгаж дэглэж эхэлсэн. Үүнийгээ даахгүй бие нь муудаж, хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн” гэв.

Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн есдүгээр сард хорих ангийн удирдлагын зүгээс шийтгэж, уулзалтыг хориглосон байсанд аймгийн шүүхийн байгууллагаас цуцалсан байдаг. Гэвч ар гэрийнхэн нь өнөөдрийг болтол уулзаж чадаагүй, биеэр уулзах уулзалтыг нь хориглосон, онлайн эргэлтийг нь сэргээсэн байдалтай байгаа аж. Мөн онлайн уулзалт хийх бүрт байнгын хамгаалалттай, хажуудаа хүнтэй байгаа төдийгүй эхнэрийнхээ дүүтэй л холбоотой байгаа гэв. Түүнийг дэглүүлж, нөхцөл байдал хүнд байгааг дүү нь мэдэж байсан ч ар гэрийнхнийхээ санааг зовоочихно хэмээн үг дуугарахгүй байсан ч өчигдөр ийнхүү олонд дэлгэгджээ. 

Өнөө өглөө түүний өмгөөлөгч Р.Булгамаа Сэлэнгэ аймагруу хөдөлсөн бол намынх нь гишүүд өнөөдөртөө багтаж Сэлэнгэ аймагт очиж акц өрнүүлэх нь ээ. 


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ Өчигдөр
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05