БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллаж чадахгүй хэмээн гомдоллож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 15 -ны өдөр тус яамны ТНБД-аар ажиллаж байсан Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ гомдол гаргаж, ТНБД-ын дарга асан Э.Баттулгыг шалгуулсан байна. Гомдолд, түүнийг "нууцад хамаарах бичиг баримт хуулбарлан авсан" байж болзошгүй талаар тусгагдсан хэдий ч шалгалтын явцад тогтоогдоогүй талаар эх сурвалж мэдээллээ.