​E-MONGOLIA, EKIDS БУЮУ ТЕХНОЛОГИ ХҮҮХЭД ХАМГААЛНА

Д.УЛСБАЯР
2023/10/16

Өнөөдөр өглөө E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” шинэ цонх нээгдлээ. Хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна.

Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болно. Хаана байгаа газрынхаа 3 үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой юм. Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн түвэгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир нэг метрийн зөрүүгүй заах ийм шийдэл боловсруулсан байна. Хүүхэд цахим гадуурхал, гэмт хэрэгт өртсөн, өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгисөн, өдөж хоргоосон зэрэг сэжигтэй тохиолдолтой учирвал тухайн этгээдийн зургийг нь шууд илгээж, цагдаагийн байгууллага шуурхай хүлээж авах технологийн шийдэлтэй.

E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids шинэ цэс хөгжүүлж байна. Аюул эрсдэл тохиолдвол 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой. Хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-ээр цахим орчинд хүүхдээ хэрхэн хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, яаралтай тусламж яаж авах талаарх заавар зөвлөгөө байршуулж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгыг үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, Ондо компаниуд дуу нэгтэй дэмжиж, E-Mongolia, Ekids ашиглахад дататай байх хэрэггүй боллоо. Үүрэн холбооны компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэд E-Mongoila, Ekids-т үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болж байна.

ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлийг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашиглаж байгаа юм. Монгол хэлээр ашиглах боломжтой бүл илүү олон эцэг эх технологи хэрэглэн хүүхдээ хамгаалж чадна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05