Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ.
Төсөв хэлэлцэх хугацаанд УИХ-ын даргын захирамжаар гишүүд гадаад, дотоод томилолтод явахыг хориглосон захирамж гараад байгаа. Тодруулбал, аравдугаар сарын 9-нөөс эхлээд арваннэгдүгээр сарын 15-ныг дуустал гадаад, дотоод томилолтыг хорьж байгаа юм.