Б.БАТТҮШИГ, Н.ЦЭЛМҮҮН НАР "ПАРИС-2024"-ТЭЙ ХОЛБООТОЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ЯВСАН, ҮНЭТ ЭДЛЭЛ АЛДААГҮЙ

Н.ЦАЦРАЛ
2023/10/13

Ерөнхий сайдын асан С.Батболдын хүү Б.Баттүшиг энэ пүрэв гаригт буюу өчигдөр Парис хотын Ланди замын ойролцоо дээрэмдүүлсэн тухай мэдээлэл гараад байна.  Ингэхдээ, түүнийг эхнэрийн хамт Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксигаар зорчиж явж байхад нь скүүтертэй хоёр этгээд машины хойд цонхыг хагалж, үнэт эдлэл бүхий цүнхийг нь хулгайлсан, хохирлын хэмжээ 600 мянган еврогоор хэмжигдэж буй гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм. Мөн тэднийг Ерөнхийлөгчийн айлчлалтай хамт яваа гэх мэдээлэл цахим орчинд хөвөрчээ.

Тэгвэл тэд Ерөнхийлөгчийн айлчлалын багтай хамт яваагүй. "Парис 2024" олимпын наадамтай холбогдуулж гэрээ хэлцэлд гарын үсэг зурах ажилтай явсан байна.

Бүр тодруулбал, Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ноос Монголын баг тамирчдыг танилцуулах,  Монголын соёл, өв уламжлалыг сурталчлах үндсэн зорилготой  “Mongolia House” аппликэйшнээ танилцуулж, хамтын ажиллагаанд гарын үсэг зуржээ. 

Мөн сошиал орчинд тархаж байгаа шиг 600 мянган еврогийн үнэт эдлэл алдсан зүйл байхгүй, харин бичиг баримт алдсан гэж эх сурвалж мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05