Х.НЯМБААТАРТ АЛТ ШИГ ҮГ ХЭЛЖ, ХАЙР ЗАРЛАГСАД

Н.ЦАЦРАЛ
2023/10/13

Өчигдөр улстөрийн хүрээнд томилгоотой, нийгмийн хүрээнд айдастай нэг өдөр өнгөрөв. Яг л 12 настай талийгаач охины цогцсыг олсон өдөр бүгд уйлж байхад, хөшигний цаана томилгоо хийгдсэнтэй өнгө ижил өдөр гэх юмуу даа. Нийгэмд нэжгээд асуудал болж, олон нийт тогтворгүй байх үед ямар нэг яриа хэлцэл, эсхүл томилгоо хийгддэг нь бичигдээгүй хууль болжээ. Газны асуудал гэж ээжүүд хүүхдээ унтуулахаас ч айж суух зуур Х.Нямбаатарт гишүүд нь хайр зарлаж чуулган үргэлжилж сонсогдоно лээ. Хууль хүчний хийгээд төрийн байгууллагууд юу болсныг олж тогтооно гэсээр олон цаг өнгөрөв. Энэ хооронд Ерөнхий сайд саарал ордноосоо ухасхийн гарч гүйгээд шинэ хотын даргаа батламжилж, тамга тэмдгийг нь хүлээлгээд өгчихгүй л яахав. Өнөөдөр хот шинэ даргатай болсон өдөр.

Нөгөөтэйгүүр нийгэмд хагас коксжсон нүүрсний туршилт хийгдээд байгаа юм бишүү гэх иргэдийн хардлагад хэн ч хариулт хэлж чадсангүй. Тонн тонноороо орж ирсэн нүүрс шинэ хотын даргад шалгуулах хэдхэн кг үлдээд бусад нь туршигдсан бололтой юм. Ямартаа ч их хотын нэг өдөр ийнхүү өнгөрөв.

Ингээд Х.Нямбаатарыг гишүүнээс нь чөлөөлөх явцад ангийн нөхөд нь хэрхэн хайраа зарласныг дор сийрүүлье.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ: НИЙСЛЭЛИЙН АСУУДЛУУД ДЭЭР Х.НЯМБААТАР ОЧООД УЧРЫГ НЬ ОЛЧИХ БАЙХ

Х.Нямбаатарт амжилт хүсч байна. Санал хураагаад явуулдаг бол эсрэг кноп дармаар байна. Ний нуугүй хэлэхэд явуулмааргүй байна. Яалт ч үгүй хотын ажлын үр дүнгээс хамаарч бидний ажлын үр дүн хамаардаг болохоор гал гарсан цэг дээр ажиллах болсонд амжилт хүсье. Хот дээр утаа, түгжрэл, авлига, стандарт, хүүхдийн эрх, зам талбай гээд асар олон асуудал бий. Энэ бүхэн дээр Х.Нямбаатар очоод ямарч байсан учрыг нь олчих байх гэж бодож байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН: ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙСАН ШИГЭЭ ХИЧЭЭНГҮЙЛЭН АЖИЛЛААРАЙ

Х.Нямбаатар сайд маань өнөөдөр нийслэл хотын Засаг дарга болж байна. 2020-2024 онд тэрбээр ХЗДХ-ийн сайдаар ажилласан. Ингэж ажиллах хугацаандаа сүүлийн 30 жилийн төдийлөн олон нийтэд ил болоогүй байсан авлигын асуудлуудыг илчлэхэд, нийгмийн хүсэн хүлээж байгаа шударга байдлыг тогтооход, магадгүй хэзээ ч илрэхгүй байсан, сонсогдохгүй байсан тэр бүх асуудлуудыг илрүүлэхэд манлайлж ажилласан гэж үздэг.  Түүнд би нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. Нийслэл Монгол Улсын хамгийн их хүн ам төвлөрлсөн хэрнээ хүүхдийн эрх хангагдаж чадаагүй хот.  Мэдээж түгжрэл, утааны асуудал хамгийн тулгамдсан асуудал боловч нэн тэргүүнд хүүхдийн асуудлыг анхаарч ажиллаасай. Ялангуяа Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газар төдийлөн үр дүнтэй ажиллаж чадахгүй байгаа. ХЗДХ-ийн сайд байсан шигээ нийслэлд амьдарч байгаа хүүхдүүдийн сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллаасай гэж бодож байна. Амжилт хүсье. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ: УЛААНБААТАРЫН ГИШҮҮД БИД МАШ САЙШААЛТАЙ АЖИЛЛАЖ ЧАДСАН

Монгол Улсын улс төр, нийгэм, соёлын гол төв болсон Улаанбаатар хотын Засаг даргаар томилогдож байгаа Х.Нямбаатар гишүүндээ баяр хүргэе. Хүн амын төвлөрөл, боловсролын ачаалал, замын түгжрэл, утаа гээд асар олон асуудалтай байгаа. Энэ хүнд асуудлуудыг шийдэхэд бодлогын болон томоохон реформуудыг хийх зориг, хүч чадал Х.Нямбаатар гишүүнд байгаа гэж итгэж байна. Бидэнд байгаа тооцооллоор 2040 он гэхэд Улаанбаатарын хүн ам 2.6 сая болох нь. Үүнийг дагаад боловсрол, сургууль цэцэрлэгийн хүртээмж, зам, нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ өрхийн төвүүд гээд асар олон нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн асуудал байгаа.  Энэ тал дээр нийслэлээс сонгогдсон Улаанбаатарын гишүүд бид маш сайшаалтай ажиллаж Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Бидэнд хамгийн хэцүү зүйл бол сургууль, цэцэрлэгийн хүртээмж, түүний газрын асуудал байгаа. Нийслэлийн төсөв, татварын асуудал дээр анхаарч ажиллах байх гэж итгэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: Х.НЯМБААТАРЫН СОНГОГДСОН СХД ХОТЫН ТӨВИЙН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖСӨН

Х.Нямбаатар сайд бол хотын хувьд шинэ хүн биш. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай СХД-т Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Одоогийн Сонгинохайрхан дүүрэг, 10 жилийн өмнөх Сонгинохайрхан дүүрэгтээ харьцуулахад шал өөр болсон. 10 жилийн өмнө бол эл дүүргийн хотын захын хаягдсан байдлаар төсөөлдөг байсан бол өдгөө Сонгинохайрхан дүүрэг бол миний сонгогдсон Баянзүрх дүүргээс илүү хөгжилтэй, дэд бүтэц, сургууль цэцэрлэгийн асуудал зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэсэн, хотын төвийн дүүргийн хэмжээнд хөгжсөн байдаг. Тус дүүрэг 400 мянган хүн амтай. Х.Нямбаатар гишүүний өөрийнх нь сонгогдсон тойрог бол бараг 200 мянга хүрэх байх. Тэгэхээр одоо 200 мянган хүний төлөөлж байсан бол 1.7 сая буюу түүнээс дариу 8 дахин их цар хүрээтэй их хотын айлыг хариуцаж явна. Би бол нэг зүйлийг бас хэлмээр байгаа юм. Д.Сумъяабазар даргын Хотын дарга байхдаа хийсэн маш том асуудал бол Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг баталсан явдал. Сүүлийн 20 жил Улаанбаатар хотын асуудал бол хотын даргын асуудал гэж бүгд хаядаг байсан. Энэ олон жил бодлогын түвшинд орхигдоод явсны гор маш олон асуудлууд хурсан. Анх удаа Ерөнхий сайд хотын асуудал дээр нэлээн онцгой анхаарч байна. 

Яг энэ үед бүх юмаа мэддэг, хурдтай, зоригтой Х.Нямбаатарын туршлага хот дээр гарах байх. Хотын иргэд маань сайн дэмжээсэй гэж бодож байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 11 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 16 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05