Налайх дүүрэгт газ дэлбэрч, 56 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 25-нд гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 25-ны 17:35 цагт цагдаагийн байгууллагын утсанд “Төмрийн үйлдвэрт газ дэлбэрч, хүн нас барсан байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад төмрийн үйлдвэрт ажиллаж байсан 56 настай эрэгтэй амиа алдсан байжээ. Мөн шалгалтын явцад талийгаачийг төмөр тасдаж байх үед газын баллоноос хий алдаж, дэлбэрсэн нь тогтоогджээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Харин энэхүү мэдээллийг иргэд өнөөдөр гарсан мэтээр цахим орчинд хөөсрүүлж, Баянзүрх дүүрэгт хорт хий тархсан гэх мэдээллүүд хөврөөд байгаа аж.