Өнөө өглөөнөөс хойш Баянзүрх дүүрэгт газ үнэртэж байгаа талаар иргэд гомдоллож байна. Сургууль, цэцэрлэгээ хааж яаралтай арга хэмжээ авч мэдэгдэл хийхийг шаардаж байгаа ч одоогоор ямар нэг хариу алга.
Мөн зарим эх сурвалжаас Налайхын төмрийн үйлдвэрт газ дэлбэрч нэг хүн амиа алдаж, Баянзүрх дүүрэгт дэлбэрэлтээс үүдэж маш их хорт үнэр тархаж байна гэх мэдээллийг өгч буй. Тэгвэл НОБГ-аас энэхүү мэдээллийг үгүйсгэж "Налайхад гал гарсан мэдээлэл ирээгүй. Нийслэлийн хэмжээнд гал түймрийн гурван дуудлагатай хоносон" гэв.