УГААРААР АМИА АЛДАГСДЫН ТОО ХЭД ХҮРВЭЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭМЖЭЭНД АНХААРАХ ВЭ

Н.ЦАЦРАЛ
2023/10/11

Хүний дайтай амьдрах гэж бусдын адил зүтгэж явсан Монгол Улсын иргэд, энхрийлж, эрхлүүлэх хоёр хүүхдийнхээ хамт энэ ертөнцөөс буцсан. Ээж нь үрээ тас тэврэн сэвлэгийг нь үнссэн чигээрээ хөшиж, аавынхаа нуруунд наалдаж унтсан хүү гартаа тоглоомоо атгасан янзаараа үүрд унтсан дүр төрх дуудлагын багийнхныг угтжээ. Нүд хальтирч, сэтгэл эмзэглэм энэ харамсалтай хэрэг ердөө хоёрхон жилийн өмнө гарч байсныг тод санаж байна.

Мөн тухайн онд  20 гаруйхан настай хосууд угаарын хийнд хордож амиа алдсан. Хэвлэлүүд эхнэр нь жирэмсэн байжээ гэж хэсэгтээ шуугиад л мартагдаж байв. Үүнээс хойш угаарын хийнд хордож амиа алдсан хэрэг үй олон гарсныг энд онцлох илүүц биз ээ.

2023 он. Он гараад сар ч болоогүй байхад 39 иргэн угаартаж, 3 хүн амиа алдаж байв. Харин одоо намрын дунд сар.

Өнгөрсөн сарын сүүлээр л гэхэд 33-хан настай эмэгтэй гурван хүүхдийн хамт угаартаж амиа алдав. Үүнээс дөрөвхөн хоногийн дараа цэцэрлэгийн хүүхдүүд багш нарын хамт угаартсан. 

Энэ сар гараад буюу уржигдар ээж нь хүүхэдтэйгээ, эмээ нь ачтайгаа угаартав. Азаар эмнэлгийн тусламж авч чадсан эл асуудлыг хаясан. Бодит байдал ийм л байна.

Бид дөжирчихэж. Угаартаж амиа алдлаа гэдэг мэдээлэлд цочирдохгүй болтлоо дөжирчихжээ.

 Тэнд хүн угаартаж амь тавьж байхад энд бид байх ёстой зүйл мэт хүлээн авдаг болсон цаг хэзээнээс эхлэлтэй вэ. Сайжруулсан шахмал түлшнээс үүдэлтэй үй олон угаарын хийн дуудлагатай холбоотой юу, аль эсвэл орон сууцны шийдлийг боломжгүй зүйл мэтээр хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалтайгаа эвлэрсэн тэр л мөчөөс үү.

Эрхэм дарга нарын молигонд итгэж модон чихэр долоодог үеэсээ ч долоон дор ухарч байгаа ТА, БИ, БИД.  Байр, орон сууцны үлгэр яриулдаг үеэсээ ч өмнөх үерүү шилжжээ.

Ахиад л нүүрс, галлагаа, зуух, туршилт ТЭНЦҮҮ тэдэнд ашиг, бидэнд үхэл

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бий. Утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа тэд биелүүлж, харин бид туршилтын туулай болсоор. Энэ байдал энэ өвөл ч үргэлжилнэ.

Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна гэж мэргэжилтнүүд зөвлөсөөр байхад угаарын хий ярьсаар олон өвлийг үдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05