Засгийн газрын ээлжит /2023.10.11/ хуралдаан болно.
Энэ удаагийн хуралдаанаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хуулиудын ялын бодлогыг чангатгах асуудлыг оруулж ирэх юм. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хуулийн зохицуулалт, дагнасан шүүх байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Түүнчлэн эх сурвалжийн мэдээллээр такси үйлчилгээг оруулж ирэх асуудлыг хөндөх аж.