ТӨРИЙН ОРДОН ИХ ТАНХИМААСАА ЭХЛЭЭД ЦАХИМ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДЭЭ 12 ТЭРБУМААР ЗАСНА

Н.ЦАЦРАЛ
2023/10/09

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төслийн онцлох хөрөнгө оруулалтуудын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2024 оны төсвийн онцлог нь улсын төсөвт хүндрэл учруулж байсан нөхцлийг арилгахыг зорьсон. Тухайлбал, зураг төсөвгүй хөрөнгө оруулалтын төслүүд ордог байсныг зогсоосон. Шинэ төслүүдийг амсуулаад тавьдаг байсныг бүрэн зогсоосон. Тэгэхээр ирэх жилийн хөрөнгө оруулалтууд маш чанартай, төсвийн нарийн зохицуулалттай болсон. 

Мөн ард иргэдийн оролцоог маш сайн хангасан. Ард олон өөрсдөө эрэмбэлж төсөвт оролцдог жишиг тогтоолоо. 

Ирэх онд эрүүл мэндийн салбарт олон жил яригдсан 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн ажлыг эхлүүлнэ. 3/1-ээр буюу 40 тэрбумаар нь эхлүүлэх ажил өрнөнө. 

Алдагдлын хувьд, төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байгаа. 4.4 их наядын алдагдлыг 2.8 болгож буурна гэж тооцоолж байгаа. Төсөв тодорхой хэмжээнд тэлнэ.  Энэ жилийн зарлагын өсөлтийг 22.5 хувьтай байлгана. Эрсдлийг бүрэн хангаж ажиллаж байгаа төсөв болж байгаа. 

Хүүхэд хамгааллын санг энэ жилийн найман тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Үүнийг ирэх жил 14 тэрбум төгрөгт хүргэнэ. Бусад хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын төвүүдийн урсгал зардлууд дор бүрээ нэмэгдсэн. Төсөв хэлэлцэх хугацаанд хүүхэд хамгаалалтай холбоотой зардал гарвал шийдээд явна. 

УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан Төрийн ордонд ажиллах боломжийг хангах ёстой. Тэр утгаараа Төрийн ордны засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийнэ. Цахим орчинд яваад байгаа шиг 22.8 тэрбум төгрөг биш. Их танхимаасаа эхлээд, цахим тоног төхөөрөмжүүд хуучирсан учир шинэчлэх шаардлагатай. 

Багш мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдэд Засгийн газраас тэтгэлэг олгоно. Ойрын хугацаанд хөдөө орон нутагт багш боловсон хүчний дутагдалд орох судалгаа байгаа. Тиймээс багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн ЭЕШ-ын босго оноог өндөр тавьж өгсөн" хэмээн ярив. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 14 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05