Х.БАТ-ЭРДЭНИЙН ХАМААРАЛ БҮХИЙ "МОНГОЛ ДРАЙ МИЛК" ХХК-ИАС 74 ТЭРБУМЫГ ГАРГУУЛНА

Н.ЦАЦРАЛ
2023/10/09

Улсын ерөнхий прокурорын газрын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба, Хөгжлийн банктай хамтран гаргасан “Монгол драй милк” ХХК-иас зээлийн төлбөрт 74 тэрбум төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гомдлыг Иргэний хэргийг хяналтын шатны шүүх 2023.10.06-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 74 тэрбум төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийг санхүүжүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулж нийт 14.964.970  ам.долларыг олгосон боловч зээлийг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тул Засгийн газар, Үндэсний аудитын газар, Хөгжлийн банкнаас Улсын ерөнхий прокурорын газарт хандаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг ирүүлсэн.

Прокуророос “Монгол драй милк” ХХК-иас 74 тэрбум төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 онд иргэний хэргийн шүүхэд гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 58.4 тэрбум төгрөгийг хангаж, үлдсэн хэсэг буюу 15.6 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны зарим зүйл болох “Меланж” ХХК болон “Хан алтай тоосго” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үүргийн гүйцэтгэлд гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс зээлийн төлбөрт 74 тэрбум төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж, барьцаа хөрөнгө болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үүргийн гүйцэтгэлд гаргуулахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн байсан юм.

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ Өчигдөр
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05