НУЛИМАСТАЙ НАМАР

Н.ЦАЦРАЛ
2023/10/09

2008 оны долдугаар сарын нэгний хар өдөр шиг нулимастай өдрүүд үргэлжилсээр. Намар налгар, навчис хаялаад цаанаа л тогтуун тайван байдагсан. Гэтэл энэ намар нэг л бишээ. Унасан навчис лугаа нулимс урсаж, зүрх бүхэн шимширч байна.

Өнөөдөр хүүхэдтэй холбоотой гашуун мэдээг хүлээж авах тэвчээр нисэн одлоо. Хүүхэд, хүчирхийлэл гэдэг үгнээс хүн бүр цэрвэдэг боллоо.

Тэр анхилам тансаг, гэгээн, халуун гайхалтай амь бүхний төлөө мэгшиж, санааширч байгаа ард түмэн юу хийх ёстой, яаж өөрчлөх хэрэгтэйгээ ч мэдэхгүй дор бүрнээ харуусан сууна. Томчуудын хамгаалалтад, томчуудын хайр энэрэлд өсөх ёстой бяцхан үрс томчуудын харгислалд, томчуудын тоомжиргүй байдлаас болж халин одож байна. Бид яах ёстой вэ.

Ганзагын наймаа, гэр бүл салалтын хор уршигт өсөн торнисон бидний үе өнөөдөр эцэг, эх болчихсон дутуугийн комплексоороо аливаад хандаж байна гэдэг нь үнэн ч юм шиг.

Аль эсвэл хүний ёсноос гажууд эл үйлдлүүд ойр ойрхон олонд ил гарч ирж байгаа нь л энэ болохоос угаас ужгарсан асуудал байсан уу гээд олон зүйл бодогдуулсан өдөр хоногууд өнгөрч байна. Хариуцлага, хяналт гээч зүйлийг хэрхэн төлөвшүүлж, хүнлэг энэрэнгүй ирээдүйг хэрхэн яаж бүтээх вэ.

Жижигхэн Монгол Улс яагаад ийм амьдрахад аюултай улс болж хувирав. Айл хөршийн харилцаа яагаад ингэтлээ дордов. Алагчилж, аминчлах үзэл ямар учраас хэтийдэх болов. Үрсээ аварч чадахгүй үндэстэн, үндэс нь илжирч хөгзөрсөн улстөрчид, үүргээсээ зугтсан эцэг, эх, үр дүнд нь өнөөдрийн Монгол.

Олны хандалт арай өндөртэй хэргүүдийн араас хүн бүр шүлсээ үсчүүлж, олныг “огшоож” чадаагүй бяцхан зүрх бүр харуусал тээн үлдэж байна.

Инфлүүсер гэх олны танил эрхмүүд нь хүүхдийн үхлээр шоу хийж, улстөрийнхөн нь галыг өөртөө дуудахгүйн тулд дуу гаргахаа ч болилоо.

Хэдхэн хоногийн дотор хэдэн хүүхэд угаартаж, хэдэн хүүхэд өндрөөс унаж, хэдэн хүүхэд бусдын гарт амиа алдав. Нэг бус нэлээд. Зун нь живж, өвөл нь угаартаж, хавар нь бусдын гарт амиа алдаж, жилийн дөрвөн улирал харгалзахгүй осолд орж, өндрөөс унаж харамсалтайгаар амиа алдаж байгаа үрс бүхний төлөө зул өргөөд мартдаг нийгмийг бүтээхийг үл хүснэ.

Хөрш, худаг, дэлгүүр буюу гурвалсан харилцааг сайжруулж, хяналтыг чангатгая гэж хэнийх нь ч билээ амнаас гарч сонсогдсон. Хүүхэдтэй холбоотой мэдээ мэдээллийг томчуудад цаг алдалгүй хүргэдэг апплейкшн хөгжүүлье гэж бас хэнийх нь ч билээ амнаас гарч байсан. Тиймээ хийе. Хариуцлагыг нэмэгдүүлэх, хамгаалалтыг сайжруулах бүгдийг хийе. Хүний ертөнцөөс халин одсоных нь дараа бус хүнлэг ертөнцөд хөөрцөглөн гүйх боломжийг нь олгоё. Шоу, попролоос илүү шийдэл, шинэлэг санаа бүхнийг дэмжиж нутагшуулж, нийгмээрээ хандлагаа өөрчилье. “Нүдэн балай, чих нь дүлий” биш, “ниргэсэн хойно нь хашгирдаг” биш шинэ үеийг бүтээе.  Шийдэлд төсөв төлөвлө. Харин шийдлийг шинэчлэн сайжруулах ажлыг бүх нийтээрээ эрэлхийлье.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05