СҮХБААТАР ДҮҮРГИЙН "ХАБЭА-Н СУРГАЛТ 2023" БОЛЛОО

Н.ЦАЦРАЛ
2023/10/06

Сүхбаатар дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран "ХАБЭА-н сургалт 2023" зохион байгууллаа.

Сургалтын зорилго ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд боловсролын байгуулагууд, үйлдвэрлэл эрхлэгчдийг эрсдлээс хамгаалах, арга зүйгээр хангах, тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, хууль стандарт, үндсэн зарчим, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэдлэг олгох, арга зүйгээр хангах юм.

Сургалтанд дүүргийн боловсролын бүх сургууль цэцэрлэгүүдийн төлөөлөл болон дүүрэг дэх үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл нийт 118 оролцогч хамрагдсан. Ажлын байрны орчин, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, ач холбогдол , мэргэжлээс шалтгаалсан өвчин, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, анхны тусламж үзүүлэх чадварт суралцах зэрэг - хэрэгцээтэй, дадлагад суурилсан МЭРГЭЖЛИЙН сургалт арга зүйгээр хангахад сургалтын хөтөлбөр сэдэвчиглэгдсэн. 

Сургалтанд оролцогчдыг “Анхны тусламж олгох чадвар” ном гарын авлагаар хангаж, дадлагад суурилсан анхны тусламжийн сургалт зохион байгуулж, ХНХЯ-ны зөвшөөрөлтэй сургалтын мэргэжлийн байгуулагуудаас сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй байлаа.

Сайн туршлага түгээх, урамшуулах:

Сүхбаатар дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөл хүүхэд, өсвөр үеийнхэндээ мэдээлэл өгч нийгмийн бүхий л орчинд хамгаалан, ахуйн осол, үйлдвэрлэлийн осол болон эрсдэлт нөхцөл байдлаас ангид байлгахаар зорьж, “Хамтдаа хичээцгээе!” уриан дор урьдчилан сэргийлэх ажлууд, сургалт, танилцуулга, зөвлөмжийг өгч ажилладаг.

Гандигийн нэрэмжит ҮУПК-ийн ХАБЭА хариуцсан багш нар, сургалтын менежерүүд нь АХА, Дэвжээ болон коллежүүдийн дунд зохион байгуулсан ХАБЭА-н улсын үзлэг”-т хангалттай сайн үзүүлэлттэй шалгагдаж “Дүүргийн шилдэг ХАБЭА-н зөвлөл 2023”-р шалгарч Батламж гардан авсан. 2023 оны 10 сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэнд” сэдвийн дор суралцагчдын дунд Эссэ бичлэгийн уралдааныг Гандигийн нэрэмжит ҮУПК-ийн 2-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулж, идэвхтэй оролцсон сурагчдыг урамшуулж, сургалтанд оролцогчдын дунд хэлэлцүүлэг, санал авч , зөвлөгөө өгч ажиласан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05