Дархан хотод өнөөдөр /2023.10.06/ Toyota Sai маркийн автомашины жолооч хааз, тормосоо андуурч гишгэсний улмаас автозамын голын тусгаарлах төмөр хашлагыг мөргөж, эсрэг урсгал руу орон, зогсоол дээр байсан автомашиныг мөргөсөн осол гарсан байна. Ослоос шалтгаалж Дарханы тус төв замын нэг чигийн урсгалаар автомашинууд нэвтрэх боломжгүй болж, цуваа үүсээд байгаа аж.