Авлигатай тэмцэх газраас аравдугаар сарын 2-ны орой Өмнөд Солонгосын хоёр иргэнийг баривчлан саатуулсан. Тухайн хоёр иргэн нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш бөгөөд БНСУ-ын "Иктае" гэх компанийн удирдлагууд гэдгийг эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл шүүх байгууллагаас БНСУ-ын хоёр иргэнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор болжээ.
Эх сурвалж тэднийг ногоон автобусны талаар олон нийтэд мэдээлэл хийсэн БНСУ-ын иргэд биш, "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад дунд нь зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс гэв.